Заказ
Total: 
Заполните данные для завершения
Как лучше всего с Вами связаться?
Нажимая на кнопку, Вы даете согласие на
обработку своих персональных данных

ОЛДМОЛ БУЮУ ӨВӨРМӨЦ ДАРХЛАА

Тодорхой нэг антигенд өвөрмөц чанартай, эмгэгтөрөгч давтан халдварлахад түүнд тохирч улам боловсронгуй болж хувирч чаддаг байна. Өөрөөр хэлбэл өвөрмөц дархлааны хариу урвалын үед тухайн антигенд өвөрмөц санамжийн эсүүд \memory cell\ үүсэх ба эмгэгтөрөгч дахин халдварлахаас үр дүнтэй хамгаалж чадна. Тухайлбал: сахуугийн халдвар, салхин цэцгийн халдварын дараа насан туршийн дархлаа тогтоно. Өвөрмөц дархлааны хариу урвалын эсэд лимфоцит юм. Лимфоцит нь цус , эдэд байршиж эсийн гаднах болон эсийн доторх эмгэгтөрөгчийн аль алиныг өвөрмөцөөр таньдаг.

Made on
Tilda